Шууд Chart

Мьянмарт 60 гаруй жил үргэлжилсэн онц байдлыг цуцлав

2016-10-06 16:51:03

Мьянмарын Ерөнхийлөгч Тхин Чогийн шийдвэрээр улс оронд сүүлийн 60 гаруй жил хүчин төгөлдөр үйлчилсэн онц байдлыг цуцалсан байна. Мьянмарын цэргийн эрх баригчид улс оронд тогтоосон байсан энэхүү онц байдлыг сөрөг хүчнийг мөрдөж мөшгихөд ашиглаж байлаа. Тодруулбал, 1950 онд Бирм гэж нэрлэгдэж байсан тус улсад засгийн эрхийг гартаа авсан цэргийнхэн улс орондоо онц байдал зарласан юм.

Улс орноосоо урвах, эрх баригчдыг эсэргүүцэх, эмх замбараагүй байдал бий болгох тохиолдолд нэг бол бүх насаар нь шоронд хорих эсвэл цаазаар авахаар баримт бичигт тусгасан байжээ. Мөн худал хуурамч мэдээлэл цацах, олон нийтийн сэтгэл санааг үймүүлсэн тохиолдолд шоронд удаан хугацаагаар хорих ял оноож байсан юм.

Гэвч өнгөрсөн сарын сүүлээр Мьянмарын парламент энэ онц байдлыг цуцлахыг санал нэгтэйгээр дэмжсэн. 1962 оноос хойш цэргийн дэглэмийн удирдлага дор байсан Мьянмар улсад 2010 онд л Ардчилалд чиглэсэн анхны алхмыг хийж, энэ оны эхээр гүйцэтгэх болон хууль тогтоох засаглал Нобелийн шагналт хатагтай Аун Сан Су Чи тэргүүтэй Ардчиллын төлөө үндэсний холбоо намд шилжсэн. Мөн парламент цэргийн дэглэмтэй огт холбоогүй Тхин Чо-г төрийн тэргүүнээр сонгосон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мьянмарт 60 гаруй жил үргэлжилсэн онц байдлыг цуцлав   
Үзсэн: 698 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй