Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 10-р сарын 22/

2013-10-22 07:15:00

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 10-р сарын 22. Мягмар гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн намрын адаг Хар нохой  сарын шинийн 19. Долоон улаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Ангараг гараг. Наран 07.45-д мандаж, 18.07-д жаргана. Өдрийн барилдлага Түлэх.  Шүтэн барилдлага Сэрэхүй.  Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матар (12/22-1/19)   

Бүтээлч өдөр. Хонины ордонд байгаа нар таныг өдөр тутмын зуршил дасгал хоолны дэглэмээ дахин нягтлан үзэхийг шаардана. Эрч хүч шаардсан дасгал танд таарахгүй учир амьдралын хэв маягтаа бага зэргийн нэмэлт өөрчлөлт оруулвал та хариултыг олж авах болно. Өнөөдрийн хийх ажилд тань эерэг од байна. Та өөрийн жагсаалтанд байгаа олон ажлаа гүйцэтгэнэ. Урам зоригийн тэсрэлт бүтээлч байдлыг тань ихэсгэж та дарга болон багшаасаа урам зоригийг мөн авах болно.

 

Хумх (1/20-2/18)   

Тав тухгүй өдөр. Идэвхитэй ангараг гараг, дүнсгэр сap өнөөдөр хонины орд руу шилжиж байна. Тиймээс таны дотроо байнга хадгалж явдаг мэдрэмж, сэтгэл хөдлөл тань ойр дотны хүмүүс рүү тань илрэн гарах болно. Мөн таны хандлага хүн бүрт нөлөөлнө. Бусдын муу ааш зан, сануулгыг ноцтой хүлээн авах хэрэггүй.

 

 

Загас (2/19-3/20)

Амьдралдаа шинэ өөрчлөлт гаргахаасаа чинь өмнө болж байсан зүйлс тань үгүй болох болно. Худалдаа наймаа тань маш завгүй байна. Бөглөрөөтэй зам дээр машин жолоодохоос татгалз. Танд олон нийтийн тээврийн хэрэгсэл гэсэн нэг сонголт байгаа. Онцгойлон аюулгүй байдлыг эрхэмлэ. Ослын цаана цахилгааны эвдрэл гэмтэл байх болно. Ойр дотны хэн нэгэн танаас чухал үнэнийг нууж байж магадгүй. Хэрвээ чи илүү гүнзгий ухаж мэдэхийн бол чи өөрийнхөө хэн гэдгийг ч гаргаж ойлгоно.

 

Хонь (3/21-4/19) 

Хувирамтгай өдөр. Од эрхэсийн зүгээс үзүүлэх нөлөөлөл тийм ч таатай бус байна. Хэрэв анхаарал болгоомжтой байж чадвал ямар нэг зүйлд санаа зовох шаардлагагүй болно. Ямар нэг тэмцээн уралдаан, тэр дундаа оюун ухаан сорьсон уралдаанд оролцох хэрэггүй. Иймэрхүү тэмцээн уралдаанд таныг унагах хангалттай олон асуулт байх бөгөөд энэ нь таны өөртөө итгэх итгэлийг бууруулж мэднэ. Хайр дурлалыг ивээгч сугар гариг арслангийн орд руу шилжиж байгаа тул та аль болох чимээ шуугиан багатай орчинд өдрийг өнгөрөөхийг хичээ.

 

Үхэр (4/20-5/20)   


Цэлмэг өдөр. Өнөөдрийг та найз нөхдөөсөө болон өөрийн сонирхлоосоо ирэх дохионы хамтаар олон сайхан санаануудаар дүүрэн угтах бөгөөд танд хийх ч зүйл их байж та яг л арслан шиг бүгдийг нь хийж дуусгах болно. Хийж буй зүйл чинь яаж ч эргэсэн хамтран ажиллах гэсэн хүсэлтүүд таныг тойрон хүрээлэх болно. Та бусдын дэмжлэгээр амжилтанд хүрэх болно. Та бусдад тусалж мөн бусдын дэмжлэгийг авч байж зорилго руугаа алхах болно.

 
Хамтатгах (5/21-6/21)   

  Хувиа бодсон өдөр. Та бол өөрийгөө ч бодолгүй шаргуу хөдөлмөрлөдөг нэгэн. Өөрийгөө гаргуунд гаргах хэрэггүй. Өөрийн хэрэгцээгээ бодож дотоод сэтгэлд байдаг хүүхдээ бойжуул. Зорилгодоо хүрэхийн төлөө эцэж цуцатлаа ажилладгийн тань учир юу вэ гэдгийг бодож үзээрэй. Гэр бүлийн гишүүн эсвэл дотно найз нарын нэг нь эмнэлэгт хэвтэж магадгүй тул цаг гарган эргэж очоорой. Баярлах болно. Бизнесийн гэрээ хэлэлцээрээ хэд хоногоор түр хойшлуулахыг зөвлөе.
 

Мэлхий  (6/22-7/22)   

Амин чухал өдөр. Сайн совин идэвхжин мэлхийнхэний тэсвэр хатуужил, урам зоригийг нэмэгдүүлнэ. Чөлөөт цагаа эрүүл мэнддээ зарцуул. Яг одоо хоолны дэглэм барьж дасгал хөдөлгөөн хийж эхлэ. Эрүүл хоол хүнсний дэлгүүр ногоон хоолны газруудыг олж оч. Ингэвэл та шинэ сорилтонд бэлэн байгаагаа хариуулна. Зовоож буй өвчин зовиур өвдөлт нь залхмаар байх бөгөөд уламжлалт эмчилгээ тус болохгүй учир анагаах эмчилгээ хийлгэх нь дээр. Аюулгүй байдал хамгийн чухал учир эрүүл мэндээ хамгаал.

 

Арслан (7/23-8/22)   

Хурц өдөр. Хүлээцтэй байдал өнөөдөр тэвчээргүй зангаар солигдоно. Маргаантай сэдвээс хол байхыг бүх чадлаараа хичээ. Хэдийгээр хайр дурлалын талбарт тайван бус байх боловч гэнэтийн сайхан боломж, азтай завшаан танд ирэх магадлалтай. Амраг чинь таныг цуг амьдрахыг ч юм уу эсвэл зарим нэг амлалт өгөхийг шаардах байх. Энэ нь одоогийн оддын төлөв байдлаас харахад эрсдэлтэй алхам юм. Таны зөн совин, анхны сэтгэгдэл одоо яг хүчтэй байгаа тул хэрэв танд таалагдахгүй байгаа зүйлийг хийлгэх гээд байвал өөрийнхөөрөө зүтгэж, татгалз.

 

Охин (8/23-9/22)   

Хоёрдмол өдөр. Өнөөдөр таны бие эрүүл чийрэг бусадтай найрсаг харилцаатай сэтгэл татам байна. Эдгээр давуу талаа ашиглан амжилтанд хүрч болохыг од эрхэс танд сануулж байна. Та өнөөдөр ямар ч төрлийн арилжаа наймааны гэрээ хэлэлцээрийг төвөггүйхэн хийж чадна. Харин хайр дурлалын хувьд асуудал үүсэх бололтой. Энэ нь хайрт тань таны үзэл бодлыг хүндэтгэж үзэхгүй байгаатай холбоотой байж болох юм.

 

Жинлүүр (9/23-10/22)   

Бодлоготой өдөр. Та маш завгүй байсан ч ирэх хоёр өдөрт сайн хооллож, сайтар нойр авч, унтаж амрах нь чухал. Та ажил хэргийн хурал цуглаанд оролцох үедээ хэлж, ярьж буй зүйлээ сайтар хяна. Эс бөгөөс таны ажил бүтэлгүйтэхийн хажуугаар хэн нэгнийг гомдоож болзошгүй байна. Та хайр дурлалдаа умбаж, амралтын газар хайрттайгаа романтик цагийг өнгөрүүлнэ. Ганц бие жинлүүрүүд энэ үдэш хэн нэгэнтэй болзоонд явна. Таны найрсаг харилцаа бусдад таатай сэтгэгдэл төрүүлнэ.

 

Хилэнц (10/23-11/21)   

Түншүүдтэйгээ харьцах санаагаа хэрэгжүүлэхэд таатай өдөр. Энэ нь ирээдүйд ашиг авчирна. Материаллаг байдлаа дээшлүүлэхийн тулд шийдэмгий хөдөл. Юу ч хийсэн амжилт олно. Харин өөрийн хүч боломжоо зөв үнэлж гамна. Үйл ажиллагааныхаа тэргүүлэх гол чиглэлд анхаарлаа хандуул.

 

Нум (11/22-12/21)   

Идэвхитэй өдөр. Таны бүтээлч байдал өнөөдөр дээд цэгтээ хүрсэнээр та ямар нэгэн онцгой гайхамшигтай сайн бүтээл туурвиж магадгүй. Гэхдээ энэ нь таныг бусадтайгаа хамтран ажиллахад хүндрэлтэй болгох болно. Хэтэрхий олон зүйлийг зэрэг хийх гэсний хэрэггүй төгсгөлд нь та стрессээ даван туулж чадахгүйд хүрнэ. Та бол маш сайхан сэтгэлтэй нэгэн гэвч энэ сайхан сэтгэлээ гэр бүлдээ зориулах ёстой гэдгээ санаарай. Өөртөө цаг гарган эрүүл мэнддээ анхаарал тавих нь зайлшгүй чухал.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 10-р сарын 22/  
Үзсэн: 1265 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй