Энэ сарын 6-7-нд шилжих шөнө Дундговь аймагт их хэмжээний цас оржээ. Тодруулбал, тус аймгийн Гурвансайхан, Өлзийт, Дэрэн сумдаар 17.4-19 мм, Дэлгэрхангай, Мандалговь, Эрдэнэдалай, Говь-угтаал сумдаар 10.0-14.0 мм, бусад сумдаар 4.4-9.0 мм хур тунадас орсон байна.
Цасны зузааны хувьд Дэрэн, Эрдэнэдалай, Баянжаргалан сумдаар 14-15 см, Луус, Цагаандэлгэр, Сайнцагаан сумдаар 8-10 см, бусад сумдаар 0-2 см цасан бүрхүүл тогтжээ. Шөнөдөө Өндөршил, Баянжаргалан сумдаар 12-14 м/с, бусад сумдаар бусад хугацаанд 4-9 м/с салхитай байсан талаар Дундговь аймгийн УЦУОШАлбанаас мэдээллээ.




| Дундговь аймагт их хэмжээний цас оржээ | ||
| Үзсэн: 2114 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.