Шууд Chart

Өнгөрсөн долоо хоногийн арилжааны мэдээ

2016-10-10 10:13:33

Монголын хөрөнгийн бирж 2016 оны 10 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 10,357,182,289.00 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дундажаар 2.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

Хувьцааны арилжаа:

Нийт 23 компанийн 118.654.00 ширхэг хувьцааг 66.012.039.00 төгрөгөөр арилжсан.

ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ХУВЬЦАА

 №    Үнэт цаасны нэр  Үнийн дүн /төгрөгөөр/
1 APU "АПУ" ХК 17,613,710
2 GTL "Гутал" ХК    8,250,000 
3  TCK "Талх чихэр" ХК   7,551,700
4  TTL "Таван толгой"ХК   6,539,644
5 GOV "Говь"ХК   6,316,430

 

ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД  

 №    ҮЦК-ийн нэр  Үнийн дүн /төгрөгөөр/
1 BUMB "Бумбат-Алтай ҮЦК" ХХК 22,821,095
2 STIN "Стандарт инвестмент ҮЦК" ХХК 20,209,280
3 GNDX "Гендекс ҮЦК" ХХК 15,537,391
4 GAUL "Гаүли ҮЦК" ХХК 14,627,358
5 BDSC "Би Ди Сек ҮЦК" ХК 13,467,801

 

Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:

ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 100.000 ширхэг үнэт цаасыг 10.000.000.000.00 төгрөгөөр арилжлаа.

ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД

     ҮЦК-ийн нэр  Үнийн дүн /төгрөгөөр/
1 BDSC "Би Ди Сек ҮЦК" ХК 7,016,400,000
2 TNGR "Тэнгэр капитал ҮЦК" ХХК 912,000,000
3 MNET "Ард секьюритис ҮЦК" ХХК 653,700,000
4 GNDX "Гендекс ҮЦК" ХХК 545,000,000
5 GLMT "Голомт секюритиз ҮЦК" ХХК 307,100,000

  

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн 2 удаагийн арилжаагаар 2.915 ширхэг үнэт цаасыг 291.170.250.00 төгрөгөөр арилжлаа. 

ЗГҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН  АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД 

 №    ҮЦК-ийн нэр  Үнийн дүн /төгрөгөөр/
1 NOVL "Новел инвестмент ҮЦК" ХХК 400,158,720
2 BZIN "Дэү Секьюритис Монгол ҮЦК" ХХК  182,181,780

 

2016 оны 10 дугаар сарын 07-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1.396.356.978.528.96   төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.62% өссөн ба "MSE ALL" индекс 819.85 нэгж болж 0.04%-иар өссөн үзүүлэлттэй байна.  

   МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Өнгөрсөн долоо хоногийн арилжааны мэдээ  
Үзсэн: 662 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй