Шууд Chart

“Органик хүнс хөдөө аж ахуйн үндэсний анхдугаар чуулган”-ыг зохион байгууллаа

2016-10-10 14:53:46

ХХААХҮЯ, Азийн Бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн төв, НҮБ-ын ХХААБ хамтран “Органик хүнс хөдөө аж ахуйн үндэсний анхдугаар чуулган”-ыг зохион байгууллаа.  Өнөөдөр дэлхийн 87 улс орон органик хууль тогтоомжийг мөрдөж, 18 улс органик эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Манай улсын хувьд органик эрх зүйн бичиг баримтыг боловсруулан баталж, 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх гэж байна.

Ингэснээр дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн олон улсын стандартад нийцсэн, чанарын батламжтай болж, экспортод гаргах боломж нь нэмэгдэх юм. ХХААХҮЯ-ны Органик хүнсний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн н.Тунгалаг энэ талаар ийн ярьж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Органик хүнс хөдөө аж ахуйн үндэсний анхдугаар чуулган”-ыг зохион байгууллаа  
Үзсэн: 1143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй