Шууд Chart

Дээрэм хийсэн этгээдүүдийг баривчилжээ

2016-10-10 14:58:21

Цагдаагийн албан хаагчид галт зэвсэг ашиглан дээрэм хийсэн этгээдүүдийг цагдан хорьсон байна. Тодруулбал, өнгөрсөн шөнө 00.00 цагийн үед цагдаагийн байгууллагад Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах орон сууцанд зодоон болж байна гэсэн дуудлага иржээ. Хэргийн газар А, Б гэгч хоёр этгээд  зэвсэг, зэвсгийн шинж чанартай зүйл ашиглан иргэдийг хохироон дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж Цагаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн мэдээллээ.

Урьдчилсан байдлаар тухайн хоёр сэжигтэн их хэмжээний мөнгө дээрэмдсэн. Энэ хэргийг үйлдэхдээ галт зэвсэг ашигласан болох нь тогтоогдсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дээрэм хийсэн этгээдүүдийг баривчилжээ  
Үзсэн: 701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй