2016 он гарсаар Энэтхэгийн хилээр хууль бусаар нэвтрэх гэсэн 20 орчим оролдого гарчээ. Эдгээр террорист халдлага болон нэвтрэх оролдлогын үеэр Энэтхэгийн армийн олзолсон эд зүйлс дунд Пакистан улсын байршил тодорхойлогч буюу GPS болон тэмдэглэл олдсон байна. Тиймээс Энэтхэгийн Засгийн газар 2004 онд хоёр улсын хооронд байгуулсан Пакистан улс Энэтхэг улсын нутаг дэвсгэр рүү хууль бусаар нэвтрэх, террорист үйл ажиллагаа явуулахгүй гэсэн нотолгоог Пакистан улс биелүүлэхгүй байна гэж үзэж байна. Энэ талаар өнөөдөр манай улсад суугаа Энэтхэг улсын элчин сайд Сүрэш Бабу мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн сарын дундуур Энэтхэг улсын Үри хотноо болсон халдлагын дараа есдүгээр сарын 29-нд Пакистан улсын бүс нутаг руу Энэтхэг улсын арми гэнэтийн халдлага үйлдсэн юм. Ингэснээр тус улсын нутаг дэвсгэрт алан хядагчдыг бэлтгэж сургадаг 7 байршлыг, 30 орчим алан хядагчдын хамт устгасан билээ.
| Энэтхэгийн хилээр хууль бусаар нэвтрэх гэсэн 20 орчим тохиолдол гарчээ | ||
| Үзсэн: 569 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.