"Самсунг"-ийн АНУ дахь хоёр ч борлуулагчийн газар "Galaxy note 7" гар утсыг худалдах болон дахин засварлаж худалдаанд байршуулахаа зогсоолоо. Өнгөрсөн есдүгээр сард "Самсунг" компанийн энэхүү гар утасны батерей хэт халдаг гэсэн шалтгаанаар зах зээлээс эргүүлэн татсан.

Мөн одоо худалдаалагдаж байгаа утаснууд нь "бүгд аюулгүй" гэж байсан ч өнгөрсөн 7 хоногт батерейг нь сольсон гэх "Самсунг" "Galaxy note 7" гар утаснууд хэт халж, утаа гаргасан тохиолдол АНУ-д хоёр ч бүртгэгдээд байгаагийн нэг нь онгоцон дотор болсон бол нөгөө нь унтлагын өрөөнд утаа гаргаж, эзнийхээ эрүүл мэндэд аюул учруулсан байна.

Энэ талаар "Самсунг" компани "Сүүлд гарсан хэргийг шалгаж байгаа" гэсэн бол АНУ дахь зарим борлуулалтын газрууд нь дээрх утсыг худалдахгүй байгааг Ёнхап агентлаг уламжиллаа. "Самсунг" компаниас өнгөрсөн сард гаргасан мэдэгдэлд дурдсанаар ""Galaxy note 7" утасны батерей халж дэлбэрсэн нь үйлдвэрлэлийн явцын алдаа бөгөөд энэ алдаа нь элбэг биш, ганц хоёр утсан дээр л ийм алдаа гарлаа" гэж байсан юм.
Гэтэл худалдаанаас татаж шалгасны дараа дахин байршуулсан, аюулгүй гэх утаснуудад нь мөн л доголдол илэрч байгаад "Самсунг" компани ямар нэг тайлбар хийгээгүй байна.
| "Galaxy note 7" гар утсыг АНУ-д худалдаалахыг зогсоолоо | ||
| Үзсэн: 701 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.