Соёлын биет бус өвийг дэлхийн өвд бүртгүүлэхэд багадаа 3 жилийн судалгааны ажил шаардлагатай байдаг. Одоогоор Зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнууд 93 соёлын биет бус өв бүртгүүлээд байна. Энэ нь тухайн бүс нутгийн улс орнууд соёлын өвийг хадгалж, хамгаалахад идэвх санаачилгатай ажиллаж байгааг харуулж байна гэж мэргэжилтнүүд онцоллоо.
Соёлын биет бус өвийг хамгаалах 2003 оны конвенцид дэлхийн 170 орон одоогоор нэгдээд байна. Түүний дотор Зүүн хойд Азийн Монгол, Хятад, Япон, Өмнөд, Хойд Солонгос гэсэн 5 улс багтдаг юм. Эдгээр улс нь одоогоор бүртгэлтэй байгаа нийт 391 биет бус соёлын өвийн 20 гаруй хувийг бүртгүүлжээ.
Зүүн хойд Азийн орнуудын соёлын биет бус өвийн мэдээлэл солилцох, мэдээллийн сүлжээг өргөжүүлэхэд чиглэсэн бүсийн хурал анх 2014 онд болж байсан. Тэгвэл өнөөдөр “Соёлын биет бус өвийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд ээлжит хурлаа манай улсад зохион байгууллаа.
| Манай улс 13 биет бус соёлын өвийг “Дэлхийн өв”-д бүртгүүлжээ | ||
| Үзсэн: 2402 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.