Шууд Chart

Этиоп улсад онц байдал зарлалаа

2016-10-10 16:08:25

Этиоп улсад жагсагчдын эсрэг тэмцэл хүчирхийлэл, зөрчил мөргөлдөөнд хүрсэн учир ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс гэсэн шалтгаанаар онц байдал зарлалаа. Тус улсын өмнөд хэсэгт орших Оромия мужид үндэстний цөөнх оршин суудаг бөгөөд тэд Засгийн газрынхаа дарамт шахалтыг эсэргүүцэж, жагсаал хийсний улмаас байдал хүндэрсэн байна.

Долоо хоногийн өмнө эхэлсэн уг жагсаалыг цагдаа, цэргийн хүчнийхэн тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглаж, хүч хэрэглэсэн нь зөрчил мөргөлдөөнд хүргэж, энэ үеэр 50 гаруй хүн амь насаа алджээ. 

Шашны наадмын үеэр болсон жагсаалд оролцогчид тайван замаар жагсаж байсан ч хууль хяналтынхан хүч хэрэглэсэн гэж байгаа бол Засгийн газрынхан жагсагчдыг урьдчилсан зохион байгуулалттайгаар үймээн самуун өдөөсөн гэж буруутгаж байгаа юм. Иймд эрх баригчид үндэсний цөөнхийн бүлэглэлийн эсэргүүцлийг дарж авахын тулд онц байдал зарлаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Этиоп улсад онц байдал зарлалаа  
Үзсэн: 744 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй