Шууд Chart

Нобелийн шагналд дагалдах мөнгийг хандивлана

2016-10-10 16:16:43

2016 оны Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшигч, Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос шагналд дагалдан ирэх 925 мянган долларыг Колумбын дотоодын зөрчил мөргөлдөөнд хохирогчдод хандивлана гэдгээ мэдэгдлээ. Колумбад өнгөрсөн хагас зууны турш үргэлжилсэн дотоодын хямралын үеэр нийтдээ 260 мянга гаруй хүн амь үрэгдсэн гэх баримт бий.

Үүнийг эцэс болгож, зөрчил мөргөлдөөнийг зогсоохын тулд Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос зөрчилдөгч Фарк бүлэглэлийнхэнтэй энхийн гэрээ байгуулсан боловч ард иргэдийн дийлэнх нь үүнийг дэмжээгүй учраас хэлэлцээр унаад байгаа юм. Гэсэн ч түүний энэ их хичээл зүтгэл, оролдлогыг нь үнэлж, Нобелийн шагналтнуудыг тодруулах хорооноос энэ жилийн Нобелийн энх тайвны шагналыг түүнд олгох тухайгаа өнгөрсөн 7 хоногт мэдэгдсэн юм.

Үүний дараагаар Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос мэдэгдэл хийж, “Энэ шагнал бол элдэв саад бэрхшээл, хүчирхийллийг үл харгалзан Колумбын нийт ард иргэд болон энхийн хэлэлцээрийн төлөө бууж өгөлгүй явсан бүх талуудад олгож байгаа хүндлэл юм” гэсэн байна. Мөн энэ шагналыг хүртэх ёстой хүмүүс бол энэ дайн мөргөлдөөнд хохирч үлдсэн хүмүүс болохыг онцлоод шагналд дагалдан ирэх мөнгийг тэдэнд хандивлана гэдгээ мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нобелийн шагналд дагалдах мөнгийг хандивлана  
Үзсэн: 469 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй