Шууд Chart

Бельгийн хааны гэр бүл Японд айлчилж байна

2016-10-10 16:25:53

Бельгийн хаан Филипп болон түүний гэргий, хатан хаан Матильда нар Япон, Бельгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 150 жилийн ойн хүрээнд Япон улсад айлчилж байна. Эдогийн эриний сүүл үе буюу 1866 онд тус хоёр улс найрамдалт харилцаа тогтоосон юм.

Энэ ойн хүрээнд хааны гэр бүлийн айлчлалтай холбогдуулан Токиод 7 хоногийн турш олон үйл ажиллагаа зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна. Өдгөө 53 настай хаан Филиппийн хувьд 2013 онд хаан ширээнд сууснаасаа хойш анх удаагаа Япон улсад айлчилж байгаа нь энэ билээ. Тэд айлчлалынхаа хүрээнд Японы хааны ордонд хааны гэр бүлийнхэнтэй хамт оройн зоог барихын зэрэгцээ Ерөнхий сайд Шинзо Абэ тэднийг хүлээн авч уулзах тухай "Эн Эйч Кэй" мэдээлж байна.

Бельгийн хааны гэр бүлийг дагалдан яваа Сангийн сайд болон бизнесийнхний төлөөлөл Осака болон Нагояа мужид зочилж, хамтран ажиллах зарим баримт бичгийг үйлдэх юм байна. Японы Тоёото мотор болон бусад томоохон үйлдвэрүүдийн Европ дахь салбар нь Бельгийн нийслэл Бруссельд байдаг аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бельгийн хааны гэр бүл Японд айлчилж байна  
Үзсэн: 686 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй