Египетийн шинэ нийслэлийг барих бүтээн байгуулалтын мега төсөлд Хятадын хөгжил, хөрөнгө оруулалтын компаниуд 45 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр боллоо. Тухайлбал, Хятадын төрийн мэдлийн хөрөнгө оруулалтын компани 15 тэрбум ам.доллар өгөхөөр болсон бол Хятадын өөр нэгэн хөгжлийн компани 20 тэрбум ам.долларын тусламжийг 2 улсын амлалтын дагуу олгохоор болсон байна.
Шинэ хот байгуулах хэд хэдэн үе шаттай мега төслийн эхний үе шатанд л гэхэд 45 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй байгаа аж. Египетийн шинэ нийслэлийг барих тухай төслийг өнгөрсөн оны гуравдугаар сард танилцуулсан бөгөөд тус улсын Засгийн газраас хүн амын нягтаршлыг сааруулах, орчны бохирдол, орон сууцны үнийн хөөрөгдлийг шийдвэрлэхийн тулд ийнхүү шинэ нийслэл барихаар болжээ.
Одоогийн нийслэл Каир хотоос зүүн тийш элсэн дээр баригдах шинэ хот нь 700 км кв талбайг хамрахаар шийдсэн нь илүү их хүн ам оршин суух талбайг бий болгох зорилготой гэж байна. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор шинэ хотод 5 сая хүн оршин суух байр сууц, 1000 гаруй лалын сүм хийд, үйлдвэрлэлийн бүс, 5000 гаруй үзвэр үйлчилгээ, хурлын зориулалттай барилга байгууламжууд, дэлхийн хамгийн том соёл амралтын хүрээлэн барихаар зураг төсөл нь гарчээ. Одоогийн байдлаар инженерүүд гүүр болон 210 км үргэлжлэх авто зам барих гэх мэт дэд бүтцийн ажлуудыг эхлүүлээд байгаа аж.
| Египетийн шинэ нийслэлийн бүтээн байгуулалтад 45 тэрбум доллар бэлэглэнэ | ||
| Үзсэн: 751 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.