Шууд Chart

Хятадад орон сууцны барилга нурж, 20 хүн амь насаа алджээ

2016-10-11 12:46:15

Өчигдөр өглөө Хятадын зүүн хэсгийн Зейжанг мужийн Вэньжоу хотод орон сууцны 4 барилга нурсны улмаас 20 хүн нас барж, хэдэн арван хүн бэртэж гэмтээд байна. Орон нутгийн цагаар өчигдөр өглөө 4 цагийн үед энэ хэрэг болсон бөгөөд аврах албаныхан байшингийн нуранги доороос 26 хүнийг гаргаж эмнэлэгт хүргэснээс 6 нь эсэн мэнд үлджээ.

Нурсан барилгын эсрэг талын байранд оршин суугчдын хэлж байгаагаар уг барилга гэнэт ганхаж, маш хүчтэй дуу чимээ гарч нурсан аж. Нурсан барилгууд нь 1970 онд баригдсан 3-аас 5 давхрын өндөртэй бөгөөд орон нутгийн иргэд өөрсдөө энэ барилгуудыг барьсан болохыг "Бээжин ньюс" уламжиллаа.

Оршин суугчдын хэлж байгаагаар барилга 3 жилийн өмнөөс энд тэндээсээ нурж, цуурч эхэлсэн боловч зарим хэсэгт нь хүмүүс амьдарсаар байжээ. Ялангуяа цагаачид болон бага орлоготой өрхүүд хямд түрээстэй гэсэн шалтгаанаар  эдгээр байшинд амьдарч байсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадад орон сууцны барилга нурж, 20 хүн амь насаа алджээ  
Үзсэн: 2185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [90.180.37.xxx] 2016-10-11 17:16
mongold barigdsan huzaagiin bairnuud hecee hurah bol
Зочин [103.229.123.xxx] 2016-10-11 15:00
монгочууд өртчихгүй бол яах бэ? хятад хүн хүн биш юм чинь тэртээ тэргүй энэ дэлхий хятад хүнийг даахгүй байна даацан хэтрээд байноо

Бидэнтэй нэгдээрэй