Рио-Де-Жанерогийн жуулчид ихээр татдаг Копакабана далайн эргийн ойролцоо цагдаа нар сэжигтэн этгээдүүдийн хооронд хэдэн цагийн турш буудалцаан болж, энэ үеэр 3 хүн амь үрэгджээ. Тус хотын цагдаа нар уг хэргийн талаар мэдэгдэл хийлээ. Үүнд дурдсанаар цагдаа нар ойролцоох ядуусын хороололд хар тамхи зөөвөрлөгчдийг баривчлан саатуулах ажиллагаа явуулсан байна.
Энэ үеэр сэжигтэн этгээдүүд эсэргүүцэл үзүүлснээр хоёр гудамж дамнан, хэдэн цагийн турш үргэлжилсэн буудалцаан болжээ. Гэрч нарын хэлж байгаагаар буудалцаанаас гадна Ипанема дахь метроны буудлаас бөмбөг тэсрэх чимээ сонсогдсон гэж байгаа ч цагдаа нар үүнийг батлаагүй байна. Хэрэг гарсан борчуудын хорооллынхны хэлж байгаагаар буудалцааны үеэр 3-аас ч илүү хүн амь үрэгдсэн гэж баталж байгаа юм.
| Рио-Де-Жанерогийн гудамжинд буудалцаан боллоо | ||
| Үзсэн: 1630 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.