Монголын хөрөнгийн биржийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоног буюу 6 сарын хугацаатай жилийн 16.864% хүүтэй, 67,867 ширхэг буюу 6.7 тэрбум, 39 долоо хоног буюу 9 сарын хугацаатай жилийн 16.930% хүүтэй үнэт цаасанд 52,134 ширхэг буюу 5.2 тэрбум төгрөгийн ЗГҮЦ худалдан авах захиалга тус тус ирснээс Сангийн яамны зүгээс нийт 100.000 ширхэг буюу 10.0 тэрбум төгрөгийн богино хугацаат үнэт цаасыг нийлүүллээ.
Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов:
1. 28 долоо хоногтой ЗГҮЦ /6 сар/
№ | Үнэт цаасны компанийн нэр | Тоо ширхэг |
1 | "БиДиСек ҮЦК" ХК | 30,532 |
2 | "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК | 11,350 |
3 | "Новел Инвестмент ҮЦК" ХХК | 5,435 |
4 | "Дэү Скьюритис Монгол ҮЦК" ХХК | 2,639 |
5 | "Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК | 44 |
Нийт | 50,000 |
2. 39 долоо хоногтой ЗГҮЦ /9 сар/
№ | Үнэт цаасны компанийн нэр | Тоо ширхэг |
1 | "БиДиСек ҮЦК" ХК | 42,443 |
2 | "Новел Инвестмент ҮЦК" ХХК | 3,756 |
3 | "Голомт Секьюритис ҮЦК" ХХК | 3,190 |
4 | "Гаули ҮЦК" ХХК | 338 |
5 | "Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК | 260 |
6 | "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК | 13 |
Нийт | 50,000 |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
100.000 ширхэг буюу 10.0 тэрбум төгрөгийн богино хугацаат үнэт цаасыг нийлүүллээ | ||
Үзсэн: 653 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.