Шууд Chart

Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар буурчээ

2016-10-12 11:07:07

Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнийн индекс 2016 оны 3 дугаар улиралд 2010 оны эцсийнхээс 84.5 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 8.3 хувиар, өмнөх улирлынхаас 2.6 хувиар буурсан байна.

Дүүргээр үзүүлбэл, Сүхбаатар дүүрэгт 5.5 хувь, Чингэлтэй болон Хан-Уул дүүрэгт 6.1 хувь, Баянзүрх дүүрэгт 7.3 хувь, Баянгол дүүрэгт 9.5 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 11.9 хувиар, харин өмнөх улирлынхаас Баянгол болон Хан-Уул дүүрэгт 2.4 хувь, Баянзүрх дүүрэгт 2.5 хувь, Сүхбаатар дүүрэгт 2.7 хувь, Чингэлтэй дүүрэгт 2.8 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 2.9 хувиар буурсан байна.

1970 оноос өмнө ашиглалтад оруулсан орон сууцны үнийн индекс 2016 оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс 6 дүүрэгт 3.6-7.8 хувиар, 1970-2001 оны орон сууцных 4.8-11.8 хувиар, 2002 оноос хойш ашиглалтад оруулсан орон сууцных 6.2-14.7 хувиар буурсан байна.

1970 оноос өмнө ашиглалтад оруулсан орон сууцны үнийн индекс 2016 оны 3 дугаар улиралд өмнөх улирлынхаас 6 дүүрэгт 2.1-4.2 хувиар, 1970-2001 оны орон сууцных 2.2-3.5 хувиар, 2002 оноос хойших орон сууцны үнийн индекс 1.9-4.5 хувиар буурчээ.


Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар буурчээ  
Үзсэн: 750 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй