Шууд Chart

Макаод португаль хэлтнүүдийн төлбөр тооцооны төв байгуулахад тусална

2016-10-12 11:17:26

Хятад  улс  засаг захиргааны  онцгой  бүс Макаогийн  удирдлагуудад португал хэлтнүүдэд  зориулсан  юанийн  төлбөр тооцооны  төв  байгуулахад нь  дэмжлэг  тусламж үзүүлэхээр төлөвлөж  байна.

Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян  Макаод  айлчлах үеэрээ энэ талаар мэдэгджээ. "Синьхуа" агентлагийн  мэдээлж байгаагаар  Хятад  улс  Макаод португал хэлтэй  улс орнуудтай  харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх  төвийг  нээхээр  төлөвлөж  байгаа аж.  Түүнчлэн  Бээжингийн зүгээс Макаод аялал жуулчлал болон  бусад  төрлийн  олон улсын үзэсгэлэн,  чуулган  зохион байгуулахад нь  туслах  юм. 

Хятадын  төрийн зөвлөлийн  Ерөнхий сайд өчигдөр Макаод португал хэлтэй  улс орнуудын удирдагчидтай  уулзаж  Бээжингийн энэ төлөвлөгөөнүүдийг танилцуулсан  байна. 

Макао  нь  Португалын  колони  байсан  автономит  газар  нутаг  юм. Харин 1999 онд  Хятадын  засаг захиргааны  онцгой  бүс болсон. Макао  нь  санхүүгийн томоохон төвд  тооцогддог. Шөнийн  клуб, казиногоороо алдартай.  2010 оноос  хойш  тоглоомын  бизнес  нь  Макаогийн  төсвийн  70 гаруй  хувийг  бүрдүүлдэг  болсон  байна. Харин  дэлхийд  Ангол, Бразил, Зүүн Тимор,  Гвиней  Бисау,  Кабо Верде, Мозамбик, Португал, СанТоме ба Принси  улсууд  португал  хэлтэй  орны тоонд  багтдаг.  Эдгээр орон 1996 онд байгуулагдсан португал хэлтнүүдийн  хамтын нийгэмлэгийн гишүүд юм. Харин Макао, Маврики, Экваторын Гвиней улсууд  ажиглагч  гишүүн  нь юм. 

2005 онд  тус  хамтын нийгэмлэгийн гишүүд  Ангол улсын  Луанде  хотноо болсон хуралдаанаараа  жил  бүрийн  5 дугаар сарын 5-ны  өдрийг  "Португал хэл, соёлын  өдөр"  хэмээн тэмдэглэж  байхыг  шийдвэрлэж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Макаод португаль хэлтнүүдийн төлбөр тооцооны төв байгуулахад тусална   
Үзсэн: 917 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй