
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Герман улсын Ханбург хот дахь Монголын өргөмжит консул Маркус Райнбергийг хүлээн авч уулзлаа. Хотын дарга уулзалтын эхэнд Монгол улсыг Герман улсад бүхий л талаар сурталчилан, төлөөлөн ажиллаж байгаа Өргөмжит консулд талархал илэрхийлсэн юм.. Харин консул манай улсын барилга байгууламж төдийгүй бусад бүхий л салбарт Герман улсын чанарыг таниулах, Монгол нэвтрүүлэх чиглэлээр идэвхитэй ажиллаж байгаагаа хэлээд хотын даргыг Герман улсын Хамбург хотноо албан ёсны айлчлал хийхийг урьсан юм. Мөн Улаанбаатар хотын төв талбайн өнгө үзэмж барилга байгууламжийг сайжруулах талаар Герман улсын архитектор профессор Волтерыг Улаанбаатар хотод урьж, зөвлөгөө авах боломжтойг дуулгалаа. Хотын дарга уг саналыг хүлээн авч, албан ёсны урилгыг ойрын хугацаанд явуулахаар боллоо.
Герман улсын архитектор ирж зөвлөгөө өгнө | ||
Үзсэн: 1881 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.