Шууд Chart

Монгол Улс төвийг сахих санаачилга дэвшүүлэн ажиллах болно

2016-10-12 13:34:30

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 онд НҮБ-ын индрээс “Монгол Улс төвийг сахих санаачилга дэвшүүлэн ажиллах болно” хэмээн мэдэгдсэн. Энэ хүрээнд стратегийн хүрээлэнгээс уг асуудлаар цуврал хэлэлцүүлэг өрнүүлэн, судалгаа явуулсан байна.

Төвийг сахих статустай улс нь дайны үед тэр дайнд татагдан оролцохгүй, нутаг дэвсгэрээ аль нэгэн талд ашиглуулахгүй, тайван цагт цэргийн ямар нэгэн холбоонд нэгдэхгүй байх зэрэг хариуцлагыг хүлээдэг байна. Тэгвэл Монгол Улс төвийн сахих бодлого баримталснаар олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүнд өсч, төвийг сахисан бусад оронтой хамтын ажиллагаа өргөжүүлэх, олон тулгуурт гадаад бодлого явуулахад түлхэц болох юм.

Одоогоор төвийг сахих статусын тухай хуулийг санаачлан УИХ-д өргөн бариад байгаа. Энэ намрын чуулганаар хэлэлцэнэ гэж албаны хүмүүс хэлж байна. Төвийг сахих статусыг өнөөдрийг хүртэл сайн хадгалж байгаа улсад Швейцарь, Австри зэрэг орон багтдаг. Харин Азийн улс орнууд олон саад бэрхшээлтэй тулж энэ статусыг хадгалж байгаа туршлагууд байдаг аж. Манай улсын хувьд төвийг сахих статустай болохдоо хоёр хөрштэйгөө энэ тэнцүү харилцааг эрхэмлэх нь чухал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монгол Улс төвийг сахих санаачилга дэвшүүлэн ажиллах болно  
Үзсэн: 645 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй