Шууд Chart

Нийслэлийн хэмжээнд гулгаа арилгах бодис хангалттай байна

2013-10-22 12:33:14

Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэл өнгөрсөн шөнө 03:30 цагаас эхлэн замын хальтиргаа гулгааг арилгахаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж  эхэлжээ. Тэд осол их гардаг зам, уулзварууд болон "Нарны зам", "Энхтайвны өргөн чөлөө", "Их тойруу", “Бага тойруу”, "Нарны гүүр" гэсэн маршрутаар давс бодис цацаж байна. Мөн Морингийн даваа, Айдсын даваа, 22-ын товчоо чиглэлийн замд цас хайлуулах бодис давсыг цацах ажил үргэлжилж байна. 10 цагийн байдлаар нийт 40 тонн цас хайлуулах бодис цацсан байна. Цаашид автозамын хальтиргаа гулгааг арилгах, цас хайлуулах бодис, давс хангалттай хэмжээнд  буюу 800 тонн  нөөцтэй байгааг эх сурвалж мэдээллээ.

 

 

Нийтэлсэн: Б.Баярт

Нийслэлийн хэмжээнд гулгаа арилгах бодис хангалттай байна   
Үзсэн: 1603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй