Шууд Chart

Монгол, Японы парламентын харилцааг бэхжүүлэх шаардлагатай

2016-10-13 14:00:14

Монгол Улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон улсад хийж байгаа айлчлал үргэлжилж байна. Японы парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Ошима өнөөг хүртэл 2 орны Засгийн газар болон ард түмэн хоорондын харилцаа холбоо чамлахааргүй түвшинд хүрч хөгжсөн ч парламентын түвшний харилцаа сул явж байгааг онцолж, Монголд айлчлах хүсэлтэй явдгаа ерөнхий сайдыг хүлээн авч уулзах үеэрээ илэрхийллээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ноён Ошимаг Монгол Улсад тохиромжтой цагтаа айлчлахыг урилаа. Японы ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад 3 удаа айлчлаад байгаа нь 2 орны харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцлоод ноён Ошима Монголд айлчилбал Японы парламентын төлөөлөгчдийн танхимын даргын хувиар Монгол Улсад хийх анхны айлчлал болж, 2 орны парламентын түвшний харилцаанд томоохон хувь нэмэр болохыг ч уулзалтын үеэр онцоллоо.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монгол, Японы парламентын харилцааг бэхжүүлэх шаардлагатай  
Үзсэн: 857 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй