Шууд Chart

Нөөцийн махыг 12 сарын сүүлчээр худалдаанд гаргана

2013-10-22 12:52:24

Манай улс энэ жил 14 мянган тонн мах нөөцөлсөн. Харин нөөцийн махыг  12 дугаар сарын 25-наас эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэхдээ өмнө нь байгуулсан гэрээт 350 цэгээр борлуулах аж. Улаанбаатар хотын хэрэглэгчдэд 12 мянган тонн махыг  “Эй Эн Ди Эм”, “Баатрууд тэнгэр” компани,  Дархан-Уул аймгийн 1000 тонн махыг “Дархан меат фүүдс”, Орхон аймгийн 1000 тонн махыг “Эрдмит” компани шалгарсан байна. Өнгөрсөн жилийн нөөцийн махыг оройтож худалдаанд гаргасан нь борлуулалта д нөлөөлсөн учраас энэ жил ийнхүү эртнээс худалдаалахаар шийдвэрлэжээ.  Түүнчлэн өмнөх жилүүдэд нөөцийн гулууз махыг гудамжинд машин дээрээс зардаг байсныг болиулж энэ жилээс хүнсний захуудын нөөцийн мах борлуулах цэгээр борлуулахаар болжээ.  

Нийтэлсэн: Б.Баярт

Нөөцийн махыг 12 сарын сүүлчээр худалдаанд гаргана   
Үзсэн: 1266 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй