Шууд Chart

Токиог харанхуй нөмөрчээ

2016-10-13 14:37:37

Өчигдөр Японы нийслэл Токио хотод эрчим хүч тасарч, 580 мянган айл өрх гэрэл цахилгаангүй болжээ. Үүнээс үүдэн Токио хот даяар төрийн засаг захиргааны зарим байгууллагын үйл ажиллагаа доголдож, цахилгаан галт тэргүүд түр зогссон байна. Токио Эрчим хүчний компанийн мэдэгдэж байгаагаар ийнхүү хотын ихэнх бүсийг хамарсан эрчим хүчний доголдлын шалтгааныг тодруулахаар шалгаж байгаа аж.



Токио хотын ойролцоох Низа хотын эрчим хүчний дэд станцад 35 жилийн өмнө газар доогуур татсан кабелийн утас шатсан нь энэ хэрэгтэй холбоотой байж болохыг шалгах шатандаа явж байна гэсэн юм. Токио хотын 580 мянган айл өрхийг гэрэл цахилгаангүй болгосон уг осол дамжуулагч кабель шатсантай холбоотой эсэхийг одоогийн байдлаар баталж чадахгүй байна.



Учир нь эдгээр урт настай, эрчим хүч дамжуулах кабелуудыг ойр ойрхон шалгаж, доголдол гарсныг нь шинэчилдэг бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн зургаадугаар сард шалгаж, хэвийн үйл ажиллагаатай гэж тогтоож байжээ. Одоогийн байдлаар ихэнх айл өрхүүдийн гэрэл цахилгааныг буцааж өгөөд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Токиог харанхуй нөмөрчээ  
Үзсэн: 756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
өж [59.153.112.xxx] 2016-10-13 16:16
Хүн төрөлхтний шившиг япон улсын хоёр нүүрт шунахай ард түмэн нь тэр чигээрээ үхэж дуусвал ази дорно дахин амгалан тайван орших болно.

Бидэнтэй нэгдээрэй