Монголчууд бид 39 өвчнийг зайлшгүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай байдаг. Тэгвэл Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг дээрх 39 өвчлөлөөс 5-ыг нь эх орондоо хямд өртөг зардлаар эмчилдэг болоод байгаа юм. Өнөөдөр тус эмнэлэг шинээр нэвтрүүлсэн эмчилгээ, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулсан "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгууллаа.
Тархи, зүрхний судсан дотуурх мэс заслын эмчилгээг хоёр жилийн өмнө зайлшгүй гадаадад хамгийн багадаа 10 мянган доллараар хийлгэдэг байлаа. Тэгвэл одоо эх орондоо 2-3 сая төгрөгт багтаан хийлгэх боломж бүрдсэн. Одоогоор тус эмнэлгийнхэн ийм төрлийн мэс заслын үйлчилгээг 28 хүнд үзүүлээд буй юм байна. Мөн үүнээс дутахгүй олон төрлийн эмчилгээ үйлчилгээ нэвтэрчээ.
Тархины судсан дотуур хийгдэх мэс заслыг хэрвээ гадны улсад хийлгэвэл өвчтөнд багаар тооцоолоход 100-аад сая төгрөг шаардлагатай. Тэгвэл дээрх мэс заслыг эх орондоо 10-аад сая төгрөгт багтаан хийлгэдэг болжээ.
| Зайлшгүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай өвчний тавыг Монголд эмчилдэг болжээ | ||
| Үзсэн: 551 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.