Өнгөрсөн мягмар гарагт Германы Лайпциг хотод баривчлагдан саатуулагдаад байсан Сирийн дүрвэгч этгээд байцаалтын үеэр хорих өрөөнд амиа хорлосон байдалтай олдсон байна. Тэрээр бусад 3 этгээдийн хамт Берлиний олон улсын нисэх онгоцны буудал дээр бөмбөг дэлбэлж, террорист халдлага үйлдэхээр зэхэж байсан хэргээр шалгагдаж байсан юм.
Өдгөө 22 настай Жабер Ал Бакр гэгч нь өнгөрсөн жил Германд орогнол хүсч, дүрвэн ирсэн байна. Түүний хамсаатнууд болох этгээдүүдийг Германы зүүн хэсгийн Хемниц хотын галт тэрэгний буудал дээрээс баривчилж, Сирийн дүрвэгч этгээдийн гэрээс 1.5 кг маш хүчтэй тэсэрч дэлбэрэх аюултай бодис болон түүнийг дэлбэлэхэд ашиглах тоног төхөөрөмжүүдийг олж илрүүлсэн юм.
Мөн сэжигтэн этгээдийн компьютер дээрээс хэрхэн тэсрэх бөмбөг хийх зааварчилгааг олж илрүүлжээ. Түүний цаана ямар нэг террорист бүлэглэл байгаа эсэх болон өөр хаана ямар газруудад ийм төрлийн террорист халдлага үйлдэгдэхээр төлөвлөгдөж байгаа гэх мэт чухал мэдээллүүдийг цагдаа нар авч амжаагүй байтал ийм хэрэг явдал болжээ.
Гэхдээ чухам өөрөө амиа хорлов уу, эсвэл тийм байдалтай харагдуулахаар төлөвлөсөн захиалгат аллага уу гэдгийг цагдаа нар шалгаж байна. Энэ хэргээс үүдэн өчигдөр Хемниц хотод цагаач, дүрвэгчдийг эх орондоо үлдээхийг эсэргүүцсэн хэдэн зуун иргэн жагссан юм. Тэд эх орондоо айх аюулгүй, тайван амьдрахыг хүсч байгаагаа илэрхийлжээ.
| Сэжигтэн этгээд байцаалтын үеэр амиа хорлосон байдалтай олджээ | ||
| Үзсэн: 764 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.