Өчигдөр Хонгконгийн хууль тогтоох байгууллага намрын хуралдаанаа эхлүүлж, залуу гишүүд тангараг өргөх ёслолын үеэр Ардчиллыг дэмжигч хөдөлгөөнийхөн Бээжинг эсэргүүцэн, доромжилсон утга илэрхийлж, тангарагийн үгийг өөрчлөн уншсан байна. Тэд албан ёсоор парламентын гишүүн болохын өмнө БНХАУ-ын Тусгай захиргааны бүс болох Хонгконг, түүний үндсэн хуулийг үнэнчээр дагаж мөрдөхөө тангараглах ёстой байсан юм.
Гэтэл Хонгконгийн тусгаар тогтнолыг дэмжигч хөдөлгөөний 2 гишүүн үндэстнийхээ ашиг, сонирхлыг хамгаалахын тулд тангараг өргөх үеэрээ Бээжинг доромжилжээ. Эсэргүүцэгчдийн нэг нь Хонгконг бол Хятад биш гэсэн бичигтэй далбааг нөмөрсөн байсан бол нөгөө нь тангарагийнхаа үгийг өөрчлөх байдлаар өөрсдийн үзэл санаагаа илэрхийлжээ. Энэ үеэр хууль тогтоох зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга тэдний үйлдлийг зогсоож, дахин тангараг өргүүлсэн ч байдал өөрчлөгдөөгүй учир тэдний тангарагийг хүлээн авсангүй. Мөн хууль тогтоох байгууллагын шинэ даргыг сонгох хуралдаанд оролцох эрхийг нь хассан байна.
Тэднийг ийнхүү үзэл бодлоо илэрхийлсний төлөө бүрэн эрхийг нь түтгэлзүүлээд байгааг Ардчиллыг дэмжигч хөдөлгөөнийхөн эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Хонгконг нь хэдий эх газрын Хятадын засаг захиргааны нэгэн бүс нутаг боловч батлан хамгаалах, гадаад харилцаанаас бусад асуудлыг өөрсдөө бие даан шийдвэрлэх, өөрийн үндсэн хуулийн доор хууль батлах эрхтэй байдаг юм. Энэ эрхийг хэрэгжүүлэгч парламентад Бээжинг дэмжигчид олонхийн суудлыг бүрдүүлж байгаа бол Хонгконгийн тусгаар тогтнол болоод ардчиллыг дэмжигч хөдөлгөөнүүдээс ч мөн парламентад цөөнгүй тооны суудалтай байгаа юм.
| Хонгконгийн ардчиллыг дэмжигч хууль тогтоогчид Бээжинг үгүйсгэлээ | ||
| Үзсэн: 600 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.