Шууд Chart

МАН-ын мөрийн хөтөлбөр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 100 хувь туссан гэв

2016-10-13 17:29:45

МАН-ынхан өнөөдөр сонгуулийн сурталчилгаа болон цаг үеийн асуудалтай холбогдуулан хэвлэлийн хурал хийлээ. Тэд өрсөлдөгч намаас сөрөг ташаа мэдээлэл цацаж байгааг үгүйсгэж, МАН тэтгэвэр тэтгэмжийг танахгүй, татварыг нэмэхгүй, мөрийн хөтөлбөрт тусгагдсаныхаа дагуу ажиллана гэдгээ илэрхийллээ.

Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан зарим татварыг үе шаттай нэмэгдүүлэх тухай санал хэлэлцсэн. МАН-ын мөрийн хөтөлбөрт татвар нэмэхгүй гэсэн заалт тусгагдсан тул дээрх саналыг хүлээж аваагүй буцаасан тухай тэд тайлбарлалаа. Мөн тэтгэвэр тэтгэмжийг бууруулах тухай мэдээлэл ч үндэслэлгүй болохыг хэлж байна.

Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд Олон улсын валютын сангаас тусламж авах, маш бага хүүтэй урт хугацааны хөгжлийн зээл авах, бондын хугацааг сунгах гэсэн 3 боломж бий гэж харж байгаа тухай мэдээллээ.

МАН-ын мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 100 хувь тусгасан. Үүний хэрэгжилтийн үр дүнг 2020 оны сонгуулийн өмнө танилцуулна гэж МАН-ын зүгээс мэдээллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

МАН-ын мөрийн хөтөлбөр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 100 хувь туссан гэв  
Үзсэн: 915 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.0.xxx] 2016-10-15 16:16
fokus

Бидэнтэй нэгдээрэй