Манай улсын барилгын салбарт Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хийсэн бүтээн байгуулалтын ажлын үр дүнгийн талаар өнөөдөр салбарынхан хэлэлцлээ. Өнгөрсөн хугацаанд энэ салбарт нийт 800 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил өрнөсөн. Цаашдаа гадны хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн салбарт хийх ажлуудад анхаарал хандуулахаар төлөвлөж байна.
Өвөрхангай аймагт өнгөрсөн жилүүдэд АХБ-ны 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар инженерийн шугам сүлжээний ажил хийсэн. Үүний үр дүнд аймгийн төвд 1120 айлын орон сууц босч, Арвайхээр сумын дулаан хангамжийн асуудлыг шийдсэн байна. Цаашдаа аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийн ажлыг ч мөн АХБ-ны хөрөнгө оруулалтаар шийдэхээр төлөвлөжээ.
АХБ-ны хөрөнгө оруулалтаар 4 аймгийн цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Энэ талаар АХБ-ны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн “Өнгөрсөн 25 жилийн хугацаанд МУ-ын хот байгуулалтын салбарын хөрөнгө оруулалтад хувь нэмэр оруулсандаа бид баяртай байна. УБ хот болон хөдөө орон нутагт дэд бүтцийг байгуулах, цэвэр бохир усны станцын шинэчлэлд гол ажлууд өрнөлөө. Цаашдаа УБ хотын гэр хорооллыг хөгжүүлэх төслийн 2-р хэсгийг хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна” гэлээ.
Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас улсын төсвөөс барилгын салбарт энэ жил хөрөнгө оруулалт хийхгүй. Гэхдээ зайлшгүй шаардлагатай бүтээн байгуулалтын ажлыг гадны хөрөнгө оруулалтаар шийдэх бодлого барьж байна. Ирэх онд АХБ-аас гадна Солонгос улсын хөнгөлөлттэй зээлээр аймгуудад Дулааны станд барих, Хятадын ЗГ-ын хөрөнгө оруулалтаар УБ хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн дэд бүтцийн ажлыг хийхээр төлөвлөж буй юм байна.
| Гэр хорооллыг хөгжүүлэх төслийн II үе шатыг АХБ-ны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ | ||
| Үзсэн: 572 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.