Шууд Chart

“Хог хаягдлаа багасгая, ангилан ялгая, дахин боловсруулъя” гар зургийн уралдааны дүн гарлаа

2016-10-13 17:46:48

Сурагчдын дунд зарласан “Хог хаягдалаа багасгая, ангилан ялгая, дахин боловсруулъя” гар зургийн уралдааны дүн гарлаа. Улсын хэмжээнд зохион байгуулагдсан энэ уралдааны эцсийн дүнгээр 10 сурагч шилдгээр шалгарч, бүтээлийг дараагийн шатны буюу олон улсын хэмжээний уралдаанд оролцуулахаар болжээ.

Газрын хөрсөнд 200, 300 жил болсон ч уусдаггүй хуванцар, шил шаазанг бид өдөр тутамдаа хэрэглэдэг ч хагарч эвдрэхээр нь хаа ч юм хаячихна. Хөрсөнд хадгалагдсаар байгаад хор ялгаруулж, эргээд бидний амьдралд сөргөөр нөлөөлдөг тухай мэддэг ч хаясаар л байгааг хүүхдүүд зургаараа илэрхийлж, хамгийн гол нь хогийг ангилан ялгах хэрэгтэй. Дахин боловсруулалт хийчихвэл бүр ч сайн. Ялгаа нь ингэж харагдана гэдгийг харуулахыг зорьж зургуудаа зурж, үеийнхнийгээ, томчуудыг уриалжээ.

Гар зургийн энэ уралдааныг БОАЖЯ, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн газар, химийн хүрээлэнгийнхэн хамтран зохион байгууллаа. Уралдаанд хот, хөдөөгийн 40 гаруй сурагч бүтээлээ илгээсэн байна.

Зурагнаас гадна эссэ бичиж, хогийг багасгах, байгаль орчноо бохирдуулахгүй байхыг уриалж байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Хог хаягдлаа багасгая, ангилан ялгая, дахин боловсруулъя” гар зургийн уралдааны дүн гарлаа  
Үзсэн: 767 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй