Шууд Chart

Цэвэр зэсийн өртгийг 2903,7 ам.доллароор бууруулжээ

2016-10-14 10:02:09

2016 оны эхний наймдугаар сарын байдлаар "Эрдэнэт үйлдвэр" ХХК үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээ давуулан биелүүлж ажилласан ба улс болон орон нутгийн төсөвт нийт 134 тэрбум төгрөгийг төлжээ.

Хэмнэлтийн бодлогын үр дүнд 1 тн цэвэр зэсийн өртгийг 2012 онтой харьцуулахад 2903,7 ам.доллароор бууруулж өнөөдрийн байдлаар 3953,6 ам.доллар болгосны үр дүнд нийт дүнгээр сүүлийн 3 жилд 259,5 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийжээ.

Дашрамд дурдахад зэсийн үнэ буурч үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байсан хэдий ч Эрдэнэт үйлдвэр 2013 оноос 2016 оны эхний 8 сар хүртэлх хугацаанд улс болон орон нутгийн төсөвт нийт 1,4 их наяд төгрөгийн татвар төлжээ.


Цэвэр зэсийн өртгийг 2903,7 ам.доллароор бууруулжээ  
Үзсэн: 741 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй