Шууд Chart

Гаитид тусламж хүргэх ажил удаашралтай байна

2016-10-14 12:41:02

Гаити улсын засгийн газар 1,4 сая хүнд хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай байгааг албан ёсоор мэдэгдээд байгаа. Тэгвэл АНУ-ын цэргийн тусламж, НҮБ болон төрийн бус байгууллагуудын тусламжийн цуваа Матью хар салхины уршгаар орон гэргүй болсон хохирогчдод бүхий Гаити улсын алслагдмал хот суурингуудад хүрч эхэлсэн байна.  Матью хар салхины уршгаар Гаитид 473 хүн амь насаа алдсан гэсэн албан ёсны тоог Гаитигийн засгийн газар өгсөн боловч орон нутгийн засаг захиргаа нь амь насаа алдсан хүний тоо 1000 давсан гэж мэдээлж байна.

Мөн 120 гаруй мянган хүн орон гэргүй болжээ. Энэхүү хойгт олон хоног хоол ундгүй байсан хүмүүс тусламжийн цувааг тосож, цугларснаас болоод тусламжийг тэнцвэртэйгээр олгох ажилд хүндрэл учирч байгааг тусламжийн агентлагууд мэдэгджээ. Гаитигийн улаан загалмайн нийгэмлэг, Иргэний хамгаалалтын агентлагийн багууд хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай байгаа газруудад хүрч, олон улсын тусламжийг хүргэх, түгээх ажилд хувь нэмрээ оруулж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гаитид тусламж хүргэх ажил удаашралтай байна  
Үзсэн: 1023 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй