Монгол хүний оюуны потенциал өндөр юм гэдгийг манай улсын оюутан залуус хилийн чанадад харуулж чадлаа.
Японы Тоба хотод болсон олон улсын програмчлалын олимпиадад Мэдээлэл холбооны технологийн сургуулийн багш, оюутнууд тэргүүн байр эзэлжээ. Олимпиадад Японы 60 их дээд сургуулиас гадна Азийн зургаан орны баг өөрсдийн зохиосон программд оюун ухаанаараа уралдсан байна.
Дөрвөлжин дүрсийг лазериар зүсч янз бүрийн дүрс болгосныг өөрсдийн зохиосон программаар хэр хурдан хугацаанд эвлүүлэх байдлаар нь дүгнэдэг энэ олимпиад дөрвөн үе шаттай.
Үүнийг манай улсын залуучууд гурван минут 42 секундэд эвлүүлж, нийт оноогоороо тэргүүлсэн байна.
Харин хоёрдугаар байрыг Японы Хеме мужийн Үндэсний технологийн сургуулийн баг дөрвөн минут 30 секундэд эвлүүлсэн бол удаах байрт Токиогийн их сургуулийн баг оржээ.
Найм дахь удаагаа зохиогдсон энэ олимпиадад ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургууль өмнө нь таван удаа тусгай байрын шагнал хүртэж байжээ.
Сонирхуулахад Японы Токио хотын мэдээлэл технологийн томоохон байгууллага болох “Вейсе” компани манай оюутнуудад дадлага хийлгэх санал тавьжээ.
| Монгол оюутнууд Японд түрүүлжээ | ||
| Үзсэн: 673 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.