Шууд Chart

Цөмийн бөмбөгний товчлуурт хүрэхгүй байхыг ерөнхийлөгч Обамагаас шаарджээ

2016-10-15 13:31:23

АНУ-ын Конгрессийн гишүүд цөмийн  бөмбөгний товчлуур  хүрэхгүй байхыг  ерөнхийлөгч Обамагаас шаардаж байна. Тодруулбал, "Цөмийн  цохилт түрүүлж  хийх нь   энгийн  олон мянган иргэний амийг  хөнөөхөд  хүргэх  учир  ийм хувилбарыг  Цагаан  ордон хэлэлцэх  ёсгүй" гэсэн байр суурьтай  байгаагаа Конгрессийн төлөөлөгчдийн танхимын  22 гишүүн  Ерөнхийлөгч  Барак Обамад  илгээсэн захидалдаа илэрхийлсэн байна.

Аливаа  сөргөлдөөний үеэр  өрсөлдөгчийнхөө эсрэг  цөмийн зэвсэг  түрүүлж ашиглах нь  цөмийн  цохилт бүхий  өргөн  хүрээтэй  мөргөлдөөнд хүргэж  энгийн  иргэд  олноороо  өртөх  аюулд  хүргэнэ  хэмээн  энэ  захидалдаа тэд  тэмдэглэсэн  байна.

Энх тайван,  аюулгүй  байдлыг  хангахын төлөө  ихээхэн  гарз хохирол  амсах  цэргийн  ажиллагааг  эхлүүлэх  ёсгүй  хэмээн хууль тогтоогчид үзэж  байгаа юм.  "Нью Йорк  таймс"  сонин ерөнхийлөгч  Барак Обама зөвлөхүүдтэйгээ  хэлэлцсэний  эцэст  цөмийн  зэвсэг  ашиглах  Вашингтоны  бодлогод  өөрчлөлт оруулах  шаардлагагүй гэж үзэж  байгаа тухай мэдээлсэн байсан юм.  

Гэхдээ Цагаан ордны  зөвлөхүүд  энэ  алхамыг  нь  АНУ-ын  холбоотон  орнууд  түүний дотор  Япон, Өмнөд  Солонгос  улсууд  сөргөөр хүлээж авч болзошгүй гэж анхааруулсан  байна. АНУ нь  ОХУ-аас гадна  "Цөмийн гурвал"  гэж нэрлэдэг   хуурай газар,  далай  тэнгис  болон  агаарын  бааз  бүхий  цөмийн зэвсэгтэй цорын ганц  орон юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цөмийн бөмбөгний товчлуурт хүрэхгүй байхыг ерөнхийлөгч Обамагаас шаарджээ  
Үзсэн: 719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй