Шууд Chart

Шотландын тусгаар тогтнолын асуудлаар дахин санал хураалт болно

2016-10-15 13:53:11

Шотландын үндэсний намын тэргүүн Никола Стержен  тусгаар тогтнолыг зарлах  асуудлаарх  бүх нийтийн санал хураалтыг дахин  зохион байгуулахаа зарлалаа.  Тэрээр  Глазго хотод  болсон  намын бага хурал дээр ийнхүү мэдэгдсэн  бөгөөд бүх  нийтийн  санал хураалт зохион байгуулах хуулийн  төслийг ирэх  7 хоногт нийтэд  танилцуулахаа амласан  юм.  энэ  нь  дахин  санал хураалт явуулах  ажлын  эхний  алхам  болохыг  мэргэжилтнүүд тэмдэглэж  байна.

Их Британи улс  Европын Холбооны  эгнээнээс гарахаас  өмнө  улс орныхоо ашиг  сонирхлын  төлөө  тусгаар  тогтнолын  асуудлаарх  санал хураалт  зохион байгуулах нь зөв хэмээн  тэрээр  онцолсон  байна.  Шотландын тусгаар  тогтнолын асуудлаарх  бүх нийтийн санал хураалтыг  өмнө нь   2014 оны  есдүгээр сарын 18-ны  өдөр зохион байгуулж байсан юм.  Тэр үед  санал хураалтад  оролцогчдын  55 хувь нь  Шотландыг  Их Британиас  тусгаарлахыг эсэргүүцэж  байгаагаа илэрхийлж байсан юм.

Өнгөрсөн  долоодугаар сарын  23-ны өдөр  Их Британид  Европын  Холбооны эгнээнээс улс орноо  гаргах  эсэх асуудлаарх  бүх нийтийн санал хураалтыг  зохион байгуулсан юм.   Оролцогчдын  51,9  хувь нь  Европын  Холбооноос  гаргахыг  дэмжиж байгаагаа илэрхийлсэн  юм.  Гэхдээ Шотланд болон  Умард  Ирландын  иргэд   Их Британийг  Европын Холбооны  гишүүнээс гарахыг  дэмжихгүй  байгаагаа илэрхийлж байсан  юм.  Шотландад   ийм  байр  суурьтай  байсан хүний тоо  62 хувьд  хүрч байсан  билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шотландын тусгаар тогтнолын асуудлаар дахин санал хураалт болно  
Үзсэн: 759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй