Шууд Chart

Кале хот дахь дүрвэгсдийн хуаранг татан буулгана

2016-10-15 15:17:19

Францын  Кале  хот  дахь  ширэнгэн ой ч гэж нэрлэдэг  дүрвэгсдийн хуаранг татан  буулгах ажил  ойрын  7 хоногт эхлэх гэж байна. Тус улсын засгийн газар  энэ  хуаранд амьдарч  байгаа  дүрвэгч цагаачдыг  улс орон даяар  байдаг   төвүүдэд  хуваарилахаар төлөвлөжээ.  Энд  амьдардаг  дүрвэгч цагаачдын ихэнх нь  Ойрхи Дорнод,  Африкийн орнуудын  иргэд  бөгөөд  тэдний ихэнх нь  Францын  нутгаар дамжин  Их Британийг  зорихыг хүсэгчид  гэнэ.

Францын  цагдаа нар   тараан  байрлуулах  ажиллагааг  эсэргүүцэгчдийг  баривчлахаа  мэдэгдэж  байна. Гэхдээ одоогоор хууль цагдаагийнханд  нүүлгэн шилжүүлэлтийн  үеэр  хэрхэн  ажиллах  талаар  зааварчилгаа  өгөөгүй  байгаа юм байна. энэ  хуаранд  нийт  10 орчим мянган хууль бус цагаач,  дүрвэгч  байгаагаас  1300 орчим нь  эцэг  эх,  хараа хяналтгүй  насанд  хүрээгүй хүүхэд  байгаа нь  олон улсын  байгууллагынхны  сэтгэлийг зовоож  байна.

Буяны  болон  засгийн газрын бус байгууллагууд  Кале дахь дүрвэгсдийн  хуаранг  хаахгүй байхыг уриалжээ. Түүгээр  ч зогсохгүй тэд   засгийн  газрын  энэ  шийдвэрийг буруушаан  Лилль хотын шүүхэд  гомдол гаргаад  байгаа юм байна. Шүүх  ирэх  48  цагийн дотор шийдвэрээ танилцуулахаа  мэдэгдээд  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кале хот дахь дүрвэгсдийн хуаранг татан буулгана  
Үзсэн: 511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй