Япон улсын хууль зүйн яам Япон улсын хилээр зорчигчид болон тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх боомтын бүртгэлийн ажиллагаанд шинэ систем нэвтрүүлэн ажиллах болсноо танилцууллаа.
Уг системийг ирэх даваа гарагаас эхлэн тус улсын бүх хилийн боомт болон нисэх онгоцны буудлуудад ашиглаж эхлэх юм. Шинээр нэвтрүүлэх системийн гол ажиллах зарчим нь зорчигчдын зургийг авч, хилийн шалган нэвтрүүлэх боомтын санд хадгалагдаж байгаа алан хядах ажиллагааны сэжигтний зурагтай харьцуулалт хийж ажиллах аж.
Одоогийн хэрэгжүүлж байгаа шалган нэвтрүүлэх систем нь тухайн хүний овог нэр, хурууны хээг голчилж шалгадаг байсан бөгөөд энэ нь сэжигтнийг илрүүлэхэд учир дутагдалтай гэж үзсэн учраас шинэ системийг ашиглах нь өндөр үр дүн авчирна гэж тооцоолж байна. Энэ нь Японы засгийн газраас алан хядах ажиллагаанаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч буй томоохон арга хэмжээ мөн гэж үзээд, өндөр үр дүн авчирна гэж найдаж байгаа юм байна.
| Япон улс хилийн шалган нэвтрүүлэх шинэ системтэй болжээ | ||
| Үзсэн: 1015 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.