Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өнгөрсөн долоо хоногт Архангай аймагт ажилласан. Энэ үеэр Засгийн газар ирэх дөрвөн жил хийх ажлын төлөвлөгөөг иргэдэд танилцуулж, орон нутагт тулгамдаж байгаа зарим асуудлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.
Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төсвийн сахилга бат, нэгдсэн бодлого алдагдсанаас болж улсын төсөв дөрвөн их наяд 700 гаруй тэрбум төгрөгөөр тасалдсан. Энэ нь олон хүний хариуцлагагүй үйлдэл, буруу шийдвэртэй холбоотой гэдгийг онцолж холбогдох хүмүүст хариуцлага тооцоохоор болсныг энэ үеэр хэлж байлаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг Архангай аймагт ажиллах үеэр нутгийн иргэд 2012 оноос хойш орон нутагт их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн ч гүйцэтгэлийн хувьд хангалтгүй байдаг талаар ярьж байсан.
Тухайбал, Архангай аймгийн Хашаат суманд 80 хүүхдийн дотуур байр 2012 онд ашиглалтад орсон боловч дээврээс нь дусаал гоожиж, мөөгөнцөртсөнөөс болж хүүхдүүд байрлах боломжгүй болжээ. Мөн сумын эмнэлэгт нь хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Энэ нь төсвийн мөнгө хэрхэн үргүй зарцуулагдсны жишээ гэлээ. Уг нь эмнэлэг, сургуулийн дотуур байрыг улсын комисс тухай үед хүлээж авах боломжгүй гэж хэлж байсан ч орон нутгийн удирдлагуудын зүгээс эдгээр барилгыг ашиглалтад оруулсан байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Мэдээ сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Ашиглалтад ороод 4 жил болсон сургуулийн дотуур байр мөөгөнцөртжээ | ||
| Үзсэн: 1043 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.