Шууд Chart

Вьетнамд нүүрлэсэн үерийн аюулын уршгаар 21 хүн амь насаа алджээ

2016-10-17 15:47:33

Вьетнамд усархаг аадар бороо их хэмжээгээр орсны улмаас үерийн аюул нүүрлэж, 100 мянган айл өрх аюулд өртөөд байна.  Өнгөрсөн долоо хоногоос эхлэн аадар бороо үргэлжлэн орсоор байгаа бөгөөд Вьетнамын төв болон бусад хэсгүүд үерт автаад байгаа юм. Зарим бүс нутагт олон арван байшин үерийн усанд живж, дээвэр нь цухуйж үлджээ.

Үерт автсан бүс нутгуудад 21 хүн амь үрэгдэж, 8 хүн ор сураггүй алга боолсон гэх бөгөөд 50 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Вьетнамын засгийн газар өчигдрийн хуралдаанаараа гамшгийн бүс нутагт онц байдал зарлаж, иргэдийг аюулгүй газар яаралтай нүүлгэн шилжүүлэх ажиллагааг түргэвчилж, гэнэтийн аюул осолд бэлтгэлтэй байхыг орон нутгийн засаг захиргааныханд үүрэг болгоод байна.

Тус улсын ус цаг уурын хүрээлэнгээс өгч байгаа мэдээллээр өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн орсон усархаг аадар бороо Вьетнамын төв болон хойд хэсгүүдэд үерийн аюул дагуулаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Вьетнамд нүүрлэсэн үерийн аюулын уршгаар 21 хүн амь насаа алджээ  
Үзсэн: 1375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй