![](/uploads/201610/news/thumb/4b90f7d31e2f71cc26043291abd73afe_x3.jpg)
Арилжааны зарим банк орон сууцны ипотекийн зээлийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж байна гэж үзэн төв банкнаас бусад арилжааны банкуудад шалгалт хийхээр болсон. Дээрх шалтгаан болон ипотекийн зээлийн өмчлөлийг Засгийн газар монголбанкинд шилжүүлэх үйл явц, мөн зээлийн шинэ эх үүсвэрийг тодорхойлох, хууль эрх зүйг шинэчлэх зэргээс хамаарч өнгөрөгч есдүгээр сараас хойш ипотекийн зээл олголт зогсчихоод байгаа. Тэгвэл ипотекийн зээлийн өмчлөл Засгийн газраас Монголбанкинд бүрэн шилжсэн, удахгүй шийдвэрээ зарлана гэдгийг Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Д.Ариунаа хэллээ. Тодруулбал, тэрбээр “Зарим банк найман хувийн зээлийг өөрийн эх үүсвэрээр, цөөн тоогоор олгож байна. Банкуудад хийсэн хяналт шалгалтын дүнг удахгүй танилцуулна” гэлээ.
Одоогийн байдлаар нийт 86 мянган орон сууцанд 3.9 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Үүнээс чанаргүй зээлийн хэмжээ 1-3 хувьтай байгаа нь маш бага үзүүлэлт. Тиймээс зээлийн эргэн төлөлтөөрөө ипотекийн тогтолцоо хэвийн үргэлжлэх боломж байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Мэдээ сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох эсэхийг удахгүй шийднэ | ||
Үзсэн: 2177 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.