Тайландын угсаа залгамжлагч ханхүү Маха Вачиралонгкорн эцгийнхээ гашуудлын хугацааг дуусгасны дараа буюу ирэх оны 10 дугаар сараас эхлэн хаан ширээнд албан ёсоор суух хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тайланд улс даяар эзэн хаан Пхумипон Адульядет таалал төгссөнд гашуудаж, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглон, төрийн албан хаагчид бүтэн нэг жилийн турш гашуудлаа илэрхийлж хар хувцас өмсөхөөр болоод байгаа юм.
Өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд Тайландын ард иргэдийн эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон эзэн заан Пхумипон Адульядет өнгөрсөн пүрэв гарагт 88 насандаа таалал төгссөн юм. Түүний араас бүх нийтээрээ гашуудаж байгаа энэ үед угсаа залгамжлагч ханхүү ард олондоо хандаж "Ирэх нэг жилийн хугацаанд Тайландын хаан ширээ эзэнгүй байх нь гэж санаа зовинох хэрэггүй. Энэ хүнд хэцүү цаг үеийг даван гарах хүртэл бид бүгдээрээ хүлээх хэрэгтэй" гэсэн юм.
Тайландын засгийн газар ч ханхүүгийн хүсэлтийг хүндэтгэн хүлээн авч байгаагаа албан ёсоор илэрхийллээ. Иймд тус улсын үндсэн хуулийн дагуу ерөнхий сайд асан Прем Тинсуланон ирэх нэг жилийн хугацаанд хаан ширээг түр орлохоор боллоо. Өдгөө 96 настай тэрээр Тайландын эзэн хааны дэргэдэх Нууц зөвлөлийг тэргүүлдэг аж.
| Хаан ширээ залгамжлах хугацааг хойшлуулахыг хүслээ | ||
| Үзсэн: 753 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.