Шууд Chart

Архангай аймгийн элэгний С вирустай иргэдэд Харвони эмийг үнэгүй олгоно

2016-10-17 17:36:56

Манай улс элэгний өвчлөл, хавдраар олон улсад тэргүүлдэг. Нийт хүн амын тал хувьд нь  С, В вирусын идэвхжилт нэмэгдэж, нас баралтын гол шалтгаан нөхцөл болсон. Тиймээс Засгийн газраас “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг ирэх дөрвөн жил хэрэгжүүлэхээр болж, эхний удаад Архангай аймгийн иргэдийг шинжилгээнд хамруулж, С вирусыг эмчлэх Харвони эмийг үнэ төлбөргүй олгохоор болжээ. Архангай аймаг нь элэгний С вирусын халдвараар улсад тэргүүлдэг байна.

Тодруулбал, манай улс АНУ-ын компанитай хамтран элэгний С вирусыг эмчлэх Харвони эмийг зах зээлд хямд үнэтэй нийлүүлж эхэлсэн. Энэ эмийг нийлүүлж байгаа “Гилеад сайнс” компани манай улсын Засгийн газарт санал тавьж, Нийгмийн хариуцлагын хүрээнд 2000 хүн тун бүхий эмийг үнэ төлбөргүй нийлүүлэхээр болсон байна. Үнэ төлбөргүй өгч байгаа эм монголын нийт хүн амд хүрэлцэхгүй учраас нэг аймгийг сонгож, бүх иргэдийг нь үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулах юм. Арханхай аймагт санамсаргүй байдлаар дөрвөн хүнд шинжилгээ хийхэд 1-2 хүн нь элэгний С, В вирустэй байгааг сумын эмч нар хэлж байсан. Хөдөө орон нутгийн иргэд  эрүүл мэндийн үйлчилгээг байнга авах боломж хомс учраас элэгний хавдар хүндэрсэн шатандаа бүртгэгдэх нь их байдаг байна.

Элэгний хорт хавдар манай улсад аюултай тахлын хэмжээнд хүрсэн. 100 мянган хүн тутмын 600 гаруй хүн нь элэгний хорт хавдраар өвчилсөн байгааг судалгаар тогтоожээ. Үүнийг олон улстай харьцуулахад зургаа дахин их байна. Уг нь элэгний хорт хавдрыг эрт үед нь оношловол бүрэн эдгэрэх боломжтой. Тиймээс элэгний өвчлөлийг эрт үед илрүүлэх, хүн бүрийг  нэгдсэн шинжилгээнд хамруулах шаардлагатай гэж эрүүл мэндийн салбарынхан үзэж байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Мэдээ сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Архангай аймгийн элэгний С вирустай иргэдэд Харвони эмийг үнэгүй олгоно   
Үзсэн: 995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.23.xxx] 2017-02-07 00:07
худлаа шаааааагаад байгаарай. архангай овчлолоороо улспд 13т орж байгаа шуу. лав л монгол улсад эруул мэндийн албан есны мэдээлэл гаргадаг эруул мэндийн хогжлийн товийн мэдээ тийм л байна лээ. энэ бол яалтчгц Хогцэцэгийн зориуд хийж бацгаа булай юм.

Бидэнтэй нэгдээрэй