Шууд Chart

Цусны хавдартай хүүхдүүдийн эмнэлэгт хандив өглөө

2013-10-22 15:05:14

1997 онд байгууллагдсан хятад хэлний сургалттай “Үй Цай” бүрэн дунд сургууль нь 1000 гаруй сурагч, 100 гаруй багш ажилтан ажиллагсадтай. Тус сургууль жил бүр “Хос аялгуу” урлагийн наадам зохион байгуулдаг уламжлалтай.  Харин энэ жил сурагчид өөрсдийн санаачилгаар хорт хавдраар өвчлөн зовж шаналж буй үе тэнгийхэндээ сэтгэлийн дэм өгөхөөр хандивын тоглолт зохион байгуулжээ. Хүүхдүүд тоглолтоосоо олсон 6 сая төгрөгийг хавдраар өвчилсөн  хүүхдүүдэд эмнэлэг барьж өгч байгаа Ажиа Гэгээний “Энэрэл нигүүлсэл Оюун билгийн төв” ТББ-д хандивлалаа.
 
Өнөөдөр ЭХЭМҮТ-ийн эмчийн хяналтад 700 гаруй  цусны хавдартай хүүхэд байдаг. Эдгээр хүүхдүүдэд туслах зорилгоор АНУ-ын Блүмингтон хотод суугаа Ажиа Гэгээн хандивын аян зохион байгуулснаар өдгөө тус эмнэлгийн гадна тал дуусах шатандаа ороод байгаа юм. 4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар босох тус эмнэлэг бүрэн ашиглалтад ороход одоо 2 тэрбум төгрөг дутаад байгаа. Хүүхдүүдийн төлөө хүүхдийн өгсөн энэхүү хандив тус эмнэлгийг босч байгуулахад асар том сэтгэлийн дэм боллоо.
           

    





Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Цусны хавдартай хүүхдүүдийн эмнэлэгт хандив өглөө  
Үзсэн: 2237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй