Шууд Chart

Нэг малчинд хоёроос илүү бууц, хороо олгохгүй байх шийдвэр гаргажээ

2016-10-18 10:49:31

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ-аас бэлчээрийг зохистой ашиглах зорилгоор  нэг малчинд хоёроос илүү бууц, хороо олгохгүй байх шийдвэр гаргажээ. Малчдын зарим нь хэтэрхий олон бууцтай байсан тул цас орж өвөлжилт хүндэрсэн тохиолдолд  зарим өвөлжөө хаваржаагаа гадны аймаг, сумын отрын малчдад түрээслүүлж мөнгө олдог байдлыг сумын ИТХ-аас буруу гэж үзсэн байна. Цаашид малын бэлчээрийг хууль ёсны дагуу ашиглуулах, бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх, гадны аймаг сумдаас ирж байгаа оторчдын бэлчээрийг зохицуулахаар гаргасан тогтоолын хэрэгжилтийг хангахаар сумын татварын байцаагч, бусад албаны мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нэг малчинд хоёроос илүү бууц, хороо олгохгүй байх шийдвэр гаргажээ  
Үзсэн: 792 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй