Энэ сарын 26-нд Английн хөлбөмбөгийн холбоо байгуулагдсаны 150 жилийн ойд зориулсан хөлбөмбөгийн тоглолт анх удаагаа Букингемийн ордны цэцэрлэгт хүрээлэнд болно. Талбайд тоглох зөвшөөрлийг Хатан хаантан өөрөө биечлэн өгчээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн өвсөн талбай дээр “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнгийн мэргэжилтнүүд болон хатан хааны цэцэрлэгчид түр зуурын хөлбөмбөгийн талбайг байгуулсан байна. Түүнчлэн тоглолтын үеэр Хан хүү Уильям Букингемийн ордны цэцэрлэгт хүрээлэнд Английн хөлбөмбөгийн төлөө цалин хөлсгүй зүтгэдэг 150 сайн дурынханд ойн тусгай медаль гардуулах юм.
Букингемийн ордонд хөл бөмбөгийн тэмцээн болно | ||
Үзсэн: 1039 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.