Шууд Chart

70 мянган оюутан “Боловсролын зээл” олгоно

2016-10-18 14:20:54

Засгийн газрын  ээлжит хуралдаанаар Боловсролын зээлийн сан байгуулж, Оюутны хөгжлийн зээлийн журмыг баталсан. Тэгвэл өнөөдөр Боловсролын сангийн нээлт Багшийн хөгжлийн ордонд боллоо.  

Оюутны хөгжлийн зээл нь Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан бүрт нээлттэй. Зээлийг сургууль төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн буцаан төлөх нөхцөлтэйгээр 2- дээш голч дүнтэй суралцаж буй оюутанд олгохоор журамд тусгажээ. Урт хугацааны зээл авбал 3 голчтой байх шаардлагатай аж. Харин нэгдүгээр курсын оюутнуудад голч дүн хамаарахгүй сургалтын зээлийг олгох юм байна.  Одоогоор сургалтын зээлд 100 орчим тэрбум төгрөг төсөвлөж, УИХ-д өргөн барьсан талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь хэллээ. Зээлийн санд төвлөрсөн хөрөнгийн хэмжээгээр энэ онд нийт 70 мянган оюутанд 5 хувийн хүүтэйгээр зээл олгохоор болжээ.
 
БСШУС-ын  сайд Ж.Батсуурь нээлтэд оролцох үеэрээ хэлсэн үгэндээ “Боловсролын зээлийн сан нь дотоодын их, дээд сургуулийн оюутан суралцагчдын үндэсний тэтгэлгийг олгох, өндөр хөгжилтэй орнуудад суралцах магистр, докторын сургалтын зээлийг олгох, дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн бакалаврын сургалтад суралцах оюутанд зээлийг олгох зэрэг хууль тогтоомжид заасан оюутан суралцагчдын санхүүгийн дэмжлэг, зээлийн үйлчилгээг зохион байгуулна. Ингэснээр өрхийн санхүүгийн зардлыг бууруулж, амьжиргааг нь тэтгэхээс гадна дээд боловсролын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал хувь нэмрийг оруулах болно” хэмээв.
 
Засгийн газрын шийдвэрийн дагуу Боловсролын зээлийн сан энэ сараас эхлэн оюутны хөгжлийн зээлийг олгож эхэлнэ. Зээлийг Боловсролын зээлийн сан хариуцан зохион байгуулах бөгөөд арилжааны 5-6 банкаар олгох аж.
 
Мөн гурав ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын сургалтад суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгохоор болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

70 мянган оюутан “Боловсролын зээл” олгоно  
Үзсэн: 1357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй