Японы засгийн газрын өндөр зиндааны түшмэл асан Нобуо Исихара тус улсын эзэн хаан Акихитогийн сэнтийгээсээ огцрох тухай хүсэлтийг ард түмний хүсэл эрмэлзэлд тулгуурлан хурдан шийдэх хэрэгтэй хэмээн мэдэгдлээ.
Нобуо Исихара өмнөх 7 ерөнхий сайдын үед сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан хүн юм. Тэрээр “Эн-Эйч-Кэй” компанид өгсөн ярилцлагадаа, 1890 онд Японы өмнөх Үндсэн хууль хүчин төгөлдөр болсны дараа эзэн хаан сэнтийгээсээ огцрох тухай асуудлыг өнөөгийнх шиг ингэж улс төрийн төвшинд огт ярьж байгаагүй гэдгийг онцоллоо.
Түүний хэлснээр, өнөөгийн энэ байдлыг тухайн үед өөрийг нь засгийн газарт ажиллаж байхад хэлэлцүүлгээс татаж байжээ. Иймээс одоо эзэн хааныг сэнтийгээс буулгах асуудлыг эзэн хааны биеийн болон эрүүл мэндийн байдал, насыг харгалзан үзэж он жилээр үргэлжлүүлэн сунжруулж огт болохгүй гэж тэрээр үзэж байна.
| Японы эзэн хааны сэнтийгээсээ огцрох тухай хүсэлтийг хурдан шийдэх хэрэгтэй гэв | ||
| Үзсэн: 723 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.