Гонгконгийн амьтны хүрээлэнд дэлхийн хамгийн өндөр настай, тэжээмэл, 38 настай хулсны баавгай үхжээ. “Өүшэн парк” хүрээлэнгийн албан ёсны төлөөлөгчийн мэдээлснээр, малын эмч Жа Жа нэртэй эм баавгайг тариа тарьж унтуулжээ.

Өндөр настай хулсны баавгайн бие өнгөрсөн ням гарагт эрс муудсанаас болж амьтны хүрээлэнгийнхэн ийм шийдвэр гаргасан аж. Хэрвээ хулсны баавгайн насыг хүний насанд шилжүүлэх юм бол Жа Жа баавгай 114 насалсан байна. Хулсны баавгайн дундаж наслалт 20 жил гэж эрдэмтэд үздэг. Жа Жа баавгайн бас нэг онцлог гэвэл энэ баавгай дэлхийн хамгийн өндөр настай, тэжээмэл хулсны баавгай гэдгээр Гиннесын дээд амжилтын номонд бүртгэгдсэн явдал юм.

Түүнийг 1999 онд Гонгконгийг БНХАУ-д эргүүлэн нэгтгэсний 2 жилийн ойгоор Хятадын засгийн газар Гонгконгод бэлэглэсэн юм байна. Эрх баригчдын хэлж байгаагаар, Жа Жа хулсны баавгайг үзэж харахын тулд Гонгконгийн амьтны хүрээлэнг 29 сая орчим хүн зочилжээ.

| Дэлхийн хамгийн өндөр настай тэжээмэл хулсны баавгай үхжээ | ||
| Үзсэн: 1248 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.