Жилд дунджаар 20 мянга гаруй гэмт хэрэг гардаг. Гэтэл гэмт хэрэгт өртөгч хохирогчдоос дөнгөж мянга орчим нь л эрхээ хамгаалуулдаг байна. Цаашид энэ чиглэлд анхаарлаа хандуулах ёстойг хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагынхан онцолж байна.
Өнгөрсөн онд Засгийн газрын дөрөвдүгээр тогтоолоор Тахарын ерөнхий газрыг татан буулгаж, гэрч хохирогчийг хамгаалах үүргийг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн. Энэ шийдвэрийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийг байгуулан энэ ажлын хүрээнд хуульд заасан хамгаалалтын арга хэмжээний журмуудыг шинэчлэн боловсруулсан байна. Журмын төслүүдийг хүний эрхийн чиглэлээр ажилладаг 10 орчим төрийн бус байгууллагын төлөөлөлд танилцуулсан юм.
Хохирогчийг хамгаалах ажил төрийн үүрэг байх ёстой. Гэтэл энэ байдал алдагдаж, төрийн бус байгууллагууд хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалсаар, энэ бүх ачааны хүндийг нуруундаа үүрсээр өнөөдрийг хүрчээ. Төрийн бус байгууллагууд хамгаалах байрны зардалд жилд дунджаар 5-7 сая төгрөгийг зарцуулдаг. Гэсэн ч энэ мөнгийг төрөөс олгохоо больсноос болж гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагууд тусламж маягаар олгодог болжээ.. Тиймээс цаашид энэ чиглэлээр хийх ажлаа улам боловсронгуй болгохын тулд ЦЕГ ын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн удирдлагууд ойрын өдрүүдэд дахин төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзахаар болсон байна.
| Хохирогчдын дөнгөж 5 хувь нь эрхээ хамгаалуулдаг | ||
| Үзсэн: 554 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.