Шууд Chart

Түнэл сум хадлан тэжээлээ 100 хувь бэлтгэжээ

2016-10-18 17:52:42

Энэ жил газрын гарц сайтай сайхан зун болсон учраас Хөвсгөл аймгийнхан хадлан тэжээлээ өмнөх жилүүдээс ахиу бэлтгэж, өвлийн бэлтгэлээ бүрэн базаасан байна. Тус аймгийн Түнэл, Тариалан суманд манай сэтгүүлч Ц.Санчирмаа, зураглаач Б.Баатархүү нар ажиллаад ирсэн юм.

Түнэл сумын залуу малчин М.Баянжаргалынх энэ жил 10 тонн өвс базааж, шинэ нутаг засч өвөлдөө бэлтэгсэн байна.  Бичин жилийн өвлийг хүнд болдог гэсэн олны яриа байдаг ч малчин бүр хувийн бэлтгэлээ сайн базаачихвал ямар ч хүнд өвлийг өнтэй давах боломжтой гэж тэрбээр ярьж байв.

Түнэл суманд энэ жил 200 мянган толгой мал өвөлжинө. Сумын хэмжээн дэх хадлан тэжээлийн нөөцийг 100 хувь давуулан биелүүлжээ. Хөвсгөл аймгийн гурилын хэрэгцээний 80 хувийг дангаар хангадаг Тариалан сумынхан энэ жил га-аас 14 центнер үр тариа хураан авч байна. Өнгөрсөн жилийг бодвол энэ жил буудайн чанар сайн, ургац арвин байгаа тухай аймгийн Засаг дарга мэдээллээ.

өвсгөл аймгийн хэмжээнд энэ жил 4 сая 800 мянган толгой мал өвөлжилнө. Аймгийн нөөцөд 350 мянган тн хадлан бэлтгэсэн. Одоогийн байдлаар 2000 гаруй тн хүнсний ногоо, 3000 гаруй тн төмс, 17 мянган тн улаан буудай хурааж аваад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Түнэл сум хадлан тэжээлээ 100 хувь бэлтгэжээ  
Үзсэн: 404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй